
Дээрэлхэлтийн түүхтэй сурагчдыг Солонгосын их сургуулиуд элсүүлэхгүй болжээ.
Cурлагын хувьд сайн дүнтэй 45 сурагчийг БНСУ-ын шилдэг их сургуулиуд хүлээн авахаас татгалзсан байна. Тэдний дээрэлхэлтийн түүх элсэлтийн шалгуурт тэнцээгүй шалтгаан болсон гэнэ.
Олон үеийн туршид Өмнөд Солонгосын их сургуулийн элсэлт зөвхөн академик амжилтад тулгуурлаж ирсэн бөгөөд шалгалтын оноо, дүнгийн голч, ангийн зэрэглэл чухал байж, бусад зүйлс хамаагүй байжээ. Дээрэлхэлтийг “хувийн маргаан” гэж үздэг байжээ.
Энэ жил улсын хэмжээний зургаан их сургууль дээрэлхэлтийн бүртгэлтэй 45 өргөдөл гаргагчийг хүлээж аваагүй байна. Тэдний хоёр нь улсын хамгийн нэр хүндтэй “Сөүл Үндэсний Их Сургууль”-д, 22 нь “Кёнбүк Үндэсний Их Сургууль”-д татгалзсан хариу авчээ.
2026 оноос эхлэн энэ журам улс даяар заавал мөрдөх болно. Бүх их сургууль сурагчдын сургууль дахь хүчирхийллийн түүхийг харгалзан үзэх ёстой. Харин багшийн мэргэжлийн сургуулиуд ямар ч түвшний дээрэлхэлтийн түүхтэй бол шууд хасах журам тогтоож байна.
Дээрэлхэлтийн бүртгэл төгссөний дараа 4 жил хадгалагдана. Их сургуулиуд, төрийн байгууллагууд, зарим хувийн компаниуд энэ мэдээллийг харах боломжтой.





































