Цонх цантсаныг арилгах үед араас нь мөргөж автобусны туслах жолооч амиа алджээ

Arslan.mn

Автобусны жолооч цонхны цангаа арилгахаар буух үед нь араас нь автобус мөргөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт УБ-аас Баян-Өлгий аймаг руу зорчиж явсан орон нутгийн зорчигч тээврийн автобус цас орсны улмаас цонх нь цантаж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул зогсчээ.  Улмаар тус автобусны туслах жолооч бууж, цонхны цанг арилгаж байх үед араас нь УБ-аас Ховд аймаг руу явж байсан орон нутгийн зорчигч тээврийн автобус  мөргөж, тухайн жолооч амиа алджээ.

Иймд жолооч иргэд та бүхнийг аюулгүй байдлаа хангаж, хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57356