Ч.Нарантуяа: 40 нас ч хүрээгүй эмч залуу хэдхэн хоногийн өмнө нас барлаа. Эмч ч гэсэн, тангараг өргөсөн ч гэсэн хүн шүү дээ

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос (МЭМАҮЭХ) эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд төр, засгийн зүгээс үл тоомсорлосон хандлага гаргаж буйтай холбоотойгоор ээлжит бус XIV өргөтгөсөн хурлыг зарласан талаараа мэдээлэл өглөө.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа "Эрүүл мэндийн салбарынхан ажил хаяж чадахгүй гэж бодвол эндүүрэл шүү. Бид үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн өглөөний 08:00 цагаас эхлэн орон даяар ажил хаяна.

Түүнчлэн, арваннэгдүгээр сарын 12-нд үндэсний хэмжээнд жагсаал цуглаан хийхээр бэлтгэж байна. Ажил хаялт үр дүнд хүрэхгүй бол эрүүл мэндийн салбарын ажилтнууд нийтээрээ ажлаас гарах өргөдлөө өгөхөд бэлэн байна.

38-хан настай эмч залуу хоёр хоногийн өмнө ажлын ачааллаас болж нас барлаа. Энэ хүмүүс тангараг өргөсөн эмч нар ч гэлээ ардаа амьдралтай үр хүүхэдтэй хүмүүс. Гэтэл өнөөдөр 40 нас ч хүрээгүй тархины гавлын хөндийн мэс засалч залуу өөрийн эрүүл мэндийн төлөө бус хүн ардын төлөө явсаар нас барлаа. Эмч ч гэсэн, тангараг өргөсөн ч гэсэн хүн шүү дээ.  Идэх хоол, унтах нойроо, ар гэр, үр хүүхдээ орхиод л бид явдаг." гэв.

Хүний их эмч н.Мөнхбат " Бид эмч болохоос гуйлгачин биш. Эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж байна. Эрүүл мэндийн сайд аа, таныг маш удаан хүлээж, харж байна. Та ичээч ээ. Таныг супермэн болооч гэж ерөөсөө гуйгаагүй шүү. Эрүүл мэндийн салбарынхаа төлөө байгаач л гэсэн. Энэ салбарын мянга мянган ажилчид таныг л хараад байгаа. Гэтэл та биднийг үл тоогоод байна. 

Бид энд хэвлэлийн хурал хийгээд зогсох биш, хүнээ эмчилмээр байна.

Бид арваннэгдүгээр сарын 13-ны 08:00 цагаас эхлээд орон даяар ажил хаяна. Эрүүл мэндийн салбарыг ингэж уландаа гишгэж болохгүй." гэв.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Э.Тамир " Өнгөрсөн тав дахь өдөр Ж.Чинбүрэн сайд уулзаж, тодорхой шийдвэр гаргах болов уу гэсэн боловч таван цаг хүлээлгээд ирээгүй.

Гэвч УИХ-ын гишүүд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасан. Гэвч олны өмнө цалин нэмэх ёстой гэж ярьж байсан УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргахад эл асуудлыг унагаах санал гаргалаа. 

Нүүрэн дээрээ хамт байгаа шүү гэж хэлсэн УИХ-ын гишүүд санал хураахад эсрэг кноп дарж байгааг нэг биш удаа харлаа. УИХ-ын гишүүдэд найдалтгүй юм байна.

Ажил хаялтаас гарах үр дагавар хэмжээлшгүй. Хэрэв ажил хаявал, үүнээс гарах үр дагаврыг ажил олгогч та хариуцна шүү гэдгийг сануулъя. 

УИХ-ын гишүүд ямар ажил хийх ёстойгоо мэддэггүй юм байна. Та бүхэн барилга, зам, сургууль барих гэж ажиллаагүй шүү.

Бидэнд гуравхан хоногийн хугацаа байна. Бидний тэмцэлд ЗГ анхаарлаа хандуулж төсөв батлаач " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57358