
Завхан аймгийн Яруу сумын төвөөс 15 км зайд орших Хаг нуур орчимд шархадсан хун шувуутай нутгийн иргэн Н. Санжаа таарч, аймгийн Байгаль орчны газарт хүргэж өгчээ.
Мэргэжлийнхэн хун шувууг цас орсон үед Хаг нуураас нүүдэллэж байсан 80 орчим хунгийн сүргээс гэмтэж хоцорсон байх магадлалтай гэж үзэж байна. Одоогоор шувуунд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа аж.









































