Н.Учрал: Найман нэрийн дэлгүүр ажиллуулах гэж байгаа хүн заавал зөвшөөрөл авахгүй мэдэгдэл илгээгээд л болно

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын, Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн төсөл түүнийг дагасан 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг өргөн мэдүүлэхээ зарласан. Өнгөрсөн 100 хоногт бид энэ хуулийн төсөл дээр ажиллалаа.

Сая ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүлэхдээ нэрлэсэн ДНБ, тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 30.6 хувь хүртэл бууруулсан. Нэг ёсондоо нийт ДНБ-ий харьцаа нь багасах тусам хувийн хэвшилд илүү орон зай бий болдог. Өнгөрсөн онд энэхүү харьцаа 37 хувь байсан. 

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 378 хуулиас бид хиймэл оюун ухаан ашиглан их өгөгдөл дээр боловсруулаад эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж байгаа хэдэн хууль, зүйл заалт байгаа талаар үнэлгээ өгсөн. "Зөрчилдөж болзошгүй 228 хууль байна" гэсэн хариулт гарч ирсэн. Үүнийг давж бизнес эрхлэх, гадныхан хөрөнгө оруулах боломжгүйн ойлгомжтой. Мөн "Шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна" гэсэн. 110 заалтыг өөрчилнө.

Шууд зөрчдөг 110 хууль тогтоогдсон. Эдгээр нь бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд бодит саад болж байна.

Иймээс 110 хуулийн заалт, зохицуулалтыг дагалдах өөрчлөлтөөр засаж оруулна. 

Мөн хуулиар бус, журмаар зохицуулж ирсэн хөрөнгө оруулалтын бүртгэлийг хуулийн зохицуулалтад шилжүүлнэ.

Жишээ нь, “Би хүнсний дэлгүүр нээх гэж байна” гэж e-Business 2.0 системд нэг товч дараад илгээхэд хангалттай үйл ажиллагаагаа шууд эхэлнэ. 

Одоо олгож байгаа 251 тусгай зөвшөөрлийн 234-ийг нь цахимаар авдаг болно. Мөн тусгай зөвшөөрлүүдийн хугацаа хэтэрхий богино байгаа. Үүнийг өөрчилж тусгай зөвшөөрлийн хугацааг 10-ээс доошгүй, энгийн зөвшөөрлийг таваас доошгүй жил болгоно. Зөвшөөрөл сунгахад дахинд материал нэхдэг байдлыг хална" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57391