Улсын арслан Б.Орхонбаярт Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсанд чин сэтгэлийн талархал дэвшүүлье

Arslan.mn

Netflix-ийн Physical Asia шоунд Монголын баг тун амжилттай оролцож буй. Тэгвэл МҮБХ-ноос Улсын арслан Б.Орхонбаярт ТАЛАРХАЛ илэрхийлжээ.

Тодруулбал, "Netflix" компанийн "Physical Asia" олон улсын нэр хүндтэй телевизийн шоунд эх орноо төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд өргөж, авьяас чадвар, ур ухаанаараа эх орноо бахархалтайгаар төлөөлсөн Монголын багийн нийт тамирчдадаа гүн талархал илэрхийлье.

Онцгойлон багийн гишүүн, Монгол Улсын арслан Баярсайханы Орхонбаяр танд Монголын ард түмний итгэл, бахархлыг тээн дэлхийн олон орны үзэгчдэд Монгол бөхийн уламжлал, үндэсний бахархлыг дэлхий дахинд түгээн сурталчилж, Монгол хүний биеийн болон сэтгэлийн хүч, хатуужил, нэгдмэл үнэт зүйл, Монгол соёлын дүр төрхийг бахархалтайгаар харуулсанд чин сэтгэлийн талархал дэвшүүлье" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57401