
БНХАУ-ын Жэжянь мужийн Лишуй хотноо 100 буудалт даамын дэлхийн цомын тэмцээн болж байна. 15 орны 70 орчим тамирчин оюун ухаанаа уралдуулж буй “Lishui FMJD World Cup 2025” тэмцээнд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна.
Өчигдөр рапид буюу түргэвчилсэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж ялагчаар Нидерландын их мастер Житсе Сламп, Хятадын их мастер Жан Ю нар тодорлоо. Манай тамирчдаас хамгийн өндөр амжилтыг эмэгтэй төрөлд тавдугаар байр эзэлсэн ОУИМ Э.Хүслэн үзүүллээ. Мөн эрэгтэй тамирчдаас ОУИМ Ц.Сүхбат 16-р байрт орлоо.
100 буудалт даамын дэлхийн цомын тэмцээн швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргана.





































