Бүлгээ удирдаж чадахгүй Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дэд дарга хийж чадах уу?

Arslan.mn

Өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг огцруулж, томилох асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн. Энэхүү үндэслэлээр УИХ-дахь МАН-ын бүлэг түүнийг албан тушаалаас нь огцруулж, Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг УИХ-д хүргүүлээд байсан юм.

Ийнхүү тус хуралдаанд оролцсон 99 гишүүний 66 нь буюу 66.7 хувийн саналаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг албан тушаалаас нь огцруулж, Ж.Бат-Эрдэнийг томиллоо.

Тэгвэл УИХ-ын дэд даргаар томилогдсон Ж.Бат-Эрдэнийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮93 сая
Гэр бүлийн орлого: ₮118 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /орон сууц-2, Амины орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮215 сая /Lexus GX460, Toyota, Land Cruiser 200 маркийн  нийт 2 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮365 сая /Адуу-118, Үхэр-90, Хонь-300/
Газар: ₮80 сая /Өмчлөх-4000м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮209 сая
Хадгаламж: ₮120 сая
Авлага:  ₮0сая
Зээл:  ₮54 сая гэж мэдүүлжээ.

Товчхондоо, УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүнийг зангидаж чадахгүй, Удирдах зөвлөлөөсөө тусламж эрэн гүйж явсан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ одоо УИХ-ын дэд дарга хийж чадах уу гэдгийг харах л үлдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57406