ҮХЦ Эрүүгийн хуулийн 13.14 буюу Худал мэдээлэл тараах талаарх хуулийн заалттай холбоотой маргааныг 11-р сарын 24-нд хэлэлцэнэ

Arslan.mn

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 11 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэхээр товлосон.

Маргагч талуудаас хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд гаргасан байна. 

Маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний 09.30 цагаас хийхээр товложээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57407