“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ХОРШООЛЛЫН ҮҮРЭГ” тогтоолыг шинэчлэн батлууллаа

Arslan.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Гуравдугаар хорооны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын санаачилсан “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоол батлагдав.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр хуралдаанд хэлсэн үгэндээ шинэчилсэн тогтоолын төсөлд бодлого, хууль эрх зүй, санхүүгийн орчныг идэвхжүүлэх, хөдөө аж ахуй, орон сууцжуулалт, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг салбарын стратеги, бодлогод хоршооллыг нэгтгэх болон эмэгтэйчүүд, залуучууд, эмзэг бүлгийн хүмүүст чиглэсэн зорилтот дэмжлэг үзүүлэхийн чухлыг Засгийн газруудад уриалсныг тэмдэглэв.

Мөн 2025 оны Олон улсын хоршооллын жилийн хүрээнд НҮБ-ын гишүүн улсууд, Хоршооллын хөгжлийг дэмжих хороо, Олон улсын хоршооллын холбоо болон хоршооллууд нь “Хоршоолол дэлхийн сайн сайхны төлөө” сэдвийн дор олон төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн амжилтад тулгуурлан Олон улсын хоршооллын жилийг 10 жил тутам зарлах чиглэлээр ажиллахыг санал болгосныг мэдэгдэв.

“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолд НҮБ-ын гишүүн 90 орон хамтран зохиогчоор нэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57414