“Үгүйлэгдсэн хайр” шинээр төрлөө

Arslan.mn

Улсын Драмын Эрдмийн театр 95 дахь үзвэрийн жилээ 2025 оны 11-р сарын 12-ны өдөр Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” жүжгээр нээх гэж байна.  Төрийн соёрхолт, УГЗ Намнангийн Наранбаатарын найруулгаар шинэчлэн тавьж буй “Үгүйлэгдсэн хайр” жүжигт эрчимт хөгжлийн нүргээнд хүн чанар, мөн чанараа хадгалан үлдэхийг хичээж буй гэр бүлүүд болон нийгэмд үгүйлэгдэж буй хүнлэг, нинжин сэтгэлийн дуу хоолой сонсогдох болно.

Жүжгийн үзэгчид зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн яруу тансаг монгол хэлээр сонороо мялааж, хөгжимт жүжгийн эрчимт хэмнэлийг мэдэрч, УДЭТ-ийн шинэчилсэн гэрлийн шийдлүүдээр нүдээ баясгана. “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг “Бавуугийн Лхагвасүрэн” сангийн хүсэлтээр, их найрагчийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан тавьж байна. 

“Үгүйлэгдсэн хайр” жүжгийн уран бүтээлчид

  • Зохиолч- Б.Лхагвасүрэн /Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ, АУЗ/
  • Зохиолыг шинэтгэн бичсэн- Я.Баяраа
  • Ерөнхий найруулагч- Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/
  • Уран сайхны удирдагч- Б.Хишигзаяа /СТА/
  • Ерөнхий зураач- Т.Ганхуяг /УГЗ/
  • Хувцасны зураач – Г.Сонор
  • Хөгжмийн зохиолч- Б.Чинбат /УГЗ/
  • Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч - Г.Ган-Очир /СТА/
  • Гэрлийн найруулагч- Я.Батсайхан /СТА/
  • Дууны найруулагч- Т.Майдаржав /СТА/
  • Туслах найруулагч- С.Ариунжаргал /СТА/

Дүрүүдэд:

  • Отгоолой- Б.Мөнх-Учрал
  • Цэцэгээ- Т.Анхзул 
  • Базар- Д.Мөнх-Од /СТА/
  • Төгсөө- Б.Золзаяа /СТА/
  • Жамсран- И.Дашнамжил, Г.Амгаланбаатар /МУГЖ/ 
  • Жамсрангийн эхнэр- П.Мягмарсүрэн /СТА/
  • Базарын охин- А.Энхжин
  • Лоолой Самдан- Ц.Жаргалсайхан /СТА/
  • Ээж- Ц.Баясгалан /МУГЖ/
  • Оюун- А.Номин-Эрдэнэ
  • Болдоо- Г.Ганбат /СТА/
  • Зандараа- Б.Баттогтох /СТА/
  • Зурагчин- Ц.Рагчаа 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57421