Б.Жавхлан: 2026 оны төсвийг хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор амжилттай баталлаа

Arslan.mn

2026 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Засгийн газрын гишүүд мэдээлэл өгч байна. Батлагдсан төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "2026 оны төсвийг хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-ны дотор амжилттай баталлаа. Энэ жилийн төсөвт 188 мянган иргэний санал хүсэлтийг тодорхой хэмжээнд тусгаж өгснөөрөө онцлог.

Ерөнхий сайд, УИХ-ын даргын асуудал яригдсан, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан ажил хаясан зэрэг хүнд хэцүү үед төсөв батлах процесс явагдлаа. Салбар, нийгмийн шаардлагуудад үндэслэн зохих өөрчлөлтүүдийг хийлээ. 

Эдгээрийг хийхийн тулд төсвийн ерөнхийлөгч захирагч нар ирэх жилийн ажлын төлөвлөгөөнөөс 10-15 хувийн ажлыг хумьсан.

Ажил хумигдаж байж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдлаа.

 Архины хордлого тайлах эмчилгээг татвар төлөгчдийн мөнгөөр хийлгээд байж болохгүй.

Өөр хүний Эрүүл мэндийн даатгалаар эмчлүүлээд байдаг. Хурууны хээ уншиж эмчилгээ хийдэг технологийг нэвтрүүлнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57435