
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир батлагдсан төсөвтэй холбогдуулан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төсөв батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн тэтгэмжээс нэг ч төгрөг хасаагүй. Харин ч тэдний тэтгэмжийг 20 хувь нэмсэн.
Тэтгэврийн хувь хэмжээг 477.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна. Засгийн газраас бага тэтгэвэр авдаг буюу хувь тэнцүүлсэн бүрэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.
2026 онд 537 мянга орчим хүн тэтгэвэр авна гэсэн тооцоолол бий. Тэтгэвэр нэмэх аргачлалыг батлах ёстой.
Эдгээр хүний тэтгэврийг жигд 8.6 хувиар нэмэгдүүлэх үү эсвэл шууд бага тэтгэвэр дээр 100 мянга төгрөг нэмж 689 мянгыг 800 мянга руу дөхүүлэх үү гэдэг аргачлалыг Засгийн газар тодорхой болгоно" гэв.





































