
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал энэ сарын 15-16-ны өдрүүдэд боллоо. Хурлын эхний өдөр намын даргаар Н.Учралыг сонгосон.
Хурлын хоёр дахь өдөр Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл буюу хөтөлбөр, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд орох өөрчлөлтийг хэлэлцсэн.
Өглөөний 09:00 цагаас эхэлсэн хэлэлцүүлэг арав гаруй цаг үргэлжилж, гишүүд үндсэн дүрмийн өөрчлөлтийг тал бүрээс нь хэлэлцэж, санал бодлоо хэлсэн юм.
Ингээд Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж баталжээ.










































