
Дубайд дэлхийн хамгийн өндөр 82 давхар ЗОЧИД БУУДАЛ нээгджээ. Шинэ таван одтой “Ciel Dubai Marina” зочид буудал анхны зочдоо хүлээн авч эхэлсэн байна.
"Ciel Dubai Marina" нь 82 давхар, 1004 өрөөтэй ажээ.
Уг зочид буудлын цогцолборын 76-р давхарт дэлхийн хамгийн өндөр инфинити бассейн байдаг бөгөөд далайн түвшнээс дээш 310 метрийн өндөрт байрладаг аж.
Зочид буудлыг барихад 2 тэрбум дирхам /544 сая орчим ам.доллар/, 5 жилийн хугацаа зарцуулсан гэнэ.





































