
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Цагаан сараар битүүний өдөр амардаг болох хуулийн төсөл санаачилжээ.
Уг төсөлд d.parliament.mn-ээр дамжуулан олон нийтээс санал авч байна.
Хуулийн төсөлд Цагаан сараар шинийн 1, 2, 3-наас гадна битүүний өдөр амардаг болохоор тусгасан байна.
Хуулийг баталбал 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.





































