
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газарт болж байна.
Энэхүү хуралдаанаар анх удаа Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажил болоод төсөвт тусгасан санхүүгийн зарцуулалтыг танилцуулах юм.
Хуралдаанд нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар болон гишүүн 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож байна.
Энэ үеэр НИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Баяр "Төрийн албан хаагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэдэг байх ёстой. Хэрэв давтан алдаа гаргавал албан тушаалаас нь чөлөөлөх ёстой." гэв.





































