Хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй МАН-ын Хяналтын хороог даргалах П.Мөнхтөр ₮1,8 тэрбумын 12 ОРОН СУУЦ,₮251 саяын 10 ГАЗАРТАЙ

Arslan.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус хуралдаанаар Удирдах зөвлөл, ЕНБД болон бусад нарийн бичгийн дарга нар, ХЕХ-ны гишүүдээ шинэчлэн томилсон юм.

Тэгвэл МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар П.Мөнхтөр сонгогджээ.

Түүний хувьд өмнө нь Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагч, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2020-2023 онд ажиллаж байсан нэгэн аж.

 МАН-ын Хяналтын хороог даргалах П.Мөнхтөрийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

10 орчим жил төрд ажиллаж хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй П.Мөнхтөр дарга ийнхүү 1 тэрбум 863 сая төгрөгийн үнэтэй 12 орон суутай, 251,500 саяын үнэлгээтэй 10 газартай  хэмээн мэдүүлжээ. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮14 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮30 сая /жилийн/
Орон сууц барилга байгууламж: ₮1,8 тэрбум /орон сууц-12, Хашаа байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮104 сая  /Toyota AXIO, Toyota Probox, Hyundai Porter , Mitsubishi L200, Toyota Hi Ace нийт 5 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮30 сая /Адуу-49/
Газар: ₮251 саяын үнэлгээтэй /өмчлөх 2, эзэмших 7/

  • Эзэмших-1600м2-1,
  • Эзэмших-1936м2-1,
  • Эзэмших-1946м2-1,
  • Эзэмших-264м2-1,
  • Эзэмших-288м2-1,
  • Эзэмших-900м2-1,
  • Эзэмших-980м2-1,
  • Өмчлөх-2618м2-1,
  • Өмчлөх-3500м2-2 нийт 10 газартай.

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮0 cая
Хадгаламж: ₮39 сая
Авлага: :₮20 cая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57492