
Дуучин И.Мишээл Казакстан улсад зохион байгуулагдаж буй "Silk Way Star" олон улсын шоу тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй билээ.
Тэрбээр "Би Астана хотод ирээд финалын шатны бэлтгэлдээ орсон байна 11.22-ны өдөр Казахстаны цагаар 20:00 цагт финал шат эхлээд үзүүлбэрийн дараа санал өгөх хэсэг нээгдэнэ. Гэвч Монгол Улсаас надад санал өгөх боломжгүй (өөрсдийн орны оролцогчиддоо санал өгөх боломжгүй) байдлаар website тохиргоо хийгдсэн бөгөөд бусад орны үзэгчидээс оноо цуглуулах юм байна.
Дэлхий даяар тархан суугаа монголчууд маань цаг нь таарвал саналаа өгөөрэй.
Бас энд ажиллаж амьдардаг Монголын Казахууд маань намайг маш их дэмжиж байгаа. Та нартаа маш их баярлалаа.
Финалын шатандаа "МОНГОЛ" нэртэй шинэ дуугаа дуулна. Намайг үргэлж дэмжиж хайрлаж байдаг та нартаа, төрж өссөн эх орондоо зориулж бүтээсэн юм шүү.
Та нар минь тухлан сууж бидний тоглолтыг сайхан үзээрэй. Манай бусад оролцогчдыг ч мөн дэмжээрэй, тэд минь бүгд маш гайхалтай Ази тивийн залуу дуучид.
UBS телевиз маань шууд дамжуулах тул 11.22-нд Монголын цагаар 23:00 цагт UBS телевиз дээр сувагаа тааруулаарай" гэжээ.
Санал өгөх холбоос : https://silkwaystar.org/kk





































