Л.Мөнхзул: 2030 он гэхэд дундаж цалин 4,000,000 төгрөгт хүрнэ

Arslan.mn

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул "ДНБ-д эзэлж байгаа улсын нийт цалингийн түвшин 45 хувиас их байвал цалингаараа боломжийн түвшинд амьдарна гэж үздэг. Тиймээс цалинг нэмэхийн тулд бүтээмжийг нэмэх бодлого баримтална. 2030 он гэхэд дундаж цалин 4 саяд хүрнэ гэж тооцож байгаа" гэв.

Хэлэлцүүлгийн үеэр ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Сүрэнхорол "Таван жилийн үндсэн чиглэлд бүтээмж, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоог сайжруулснаар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн цагийн дундаж цалин 9200 төгрөг байгааг нэмэгдүүлж 2030 он гэхэд 17400 болгохоор тусгасан" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57499