
Өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Нийслэлийн прокурорын газраас 16 настай охины амь насыг хохироосон хэрэгт Э.Н, Э.Г нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар өмнө бид мэдээлж байсан.
Тодруулбал, шүүхээс үзэхдээ, яллагдагч Э.Г, Э.Н нар нь хүнд ангиллын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан цагдан хорих үндэслэл байгаа нь прокуророос танилцуулсан баримтаар нотлогдож байна гэж үзсэн.
Тэгвэл Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг цагдан хорих хугацааг шүүхээс нэг сараар сунгажээ.
Эргэн сануулахад, Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сарын 21-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 20 настай эрэгтэй Д гэгч нь 16 настай охины амь насыг хохироосон хэрэг гарсан байдаг. Тухайн этгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цахилгааны уртасгагч утсаар хохирогчийн хоолойг боож амь насыг нь хохироосон байна.





































