Н.Учрал: УИХ-ын даргын хувиар ЗӨВД ЗӨӨЛӨН, БУРУУД ХАТУУ шаардлага тавьж ажиллана

Arslan.mn

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, МАН-ын даргын саналт хураалтыг явууллаа. Монгол Улсын Их хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж 82.5 хувиар дэмжигдэв.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганд нийт 97 гишүүн оролцсоноос 80 нь дэмжлээ. Ингэснээр УИХ-ын даргыг сонгох тухай тогтоолыг баталсанд тооцлоо.

МАН-ын дарга Н.Учрал "УИХ-ын даргын хувиар зөвд зөөлөн, бурууд хатуу шаардлага тавиад дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна. Төрийг тогтвортой байлгахад онцгойлон анхаарна. Ингэж байж хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Өнгөрсөн цаг хугацааны улс төржилт, нам дотор үүссэн асуудлуудыг бид намынхаа хурлаар шийдвэрлээд явсан. Энэ танхимаас хуулийн зөв засаглал бий болох ёстой, энэ танхимаас ёсзүй ярих ёстой. Тийм учраас ёсзүйтэй хариуцлагатай байхыг эрх баригч намын даргын хувьд намын гишүүдээсээ болон УИХ-ын гишүүдээс шаардана." гэв.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57511