МАН-ын Удирдах зөвлөлд багтсан гишүүн асан М.Оюунчимэг 1,1 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮506 саяын ХАДГАЛАМЖТАЙ

Arslan.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус хуралдаанаар Удирдах зөвлөл, ЕНБД болон бусад нарийн бичгийн дарга нар, ХЕХ-ны гишүүдээ шинэчлэн томилсон юм.

Тодруулбал, 39 гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бөгөөд 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрджээ. Тэгвэл бид энэ удаа эрх барих МАН-ын Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг  ХОМ-ийг цуврлаар танилцуулъя. 

Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон  УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний хувьд 2024 онд УИХ-ын гишүүний суудлаас буусан юм. Улмаар УИХ-ын гишүүн асан М.Тогтохсүрэнг 2024 оны сонгуульд ялагдсаных нь дараахан МАН “Монголросцветмет”-ийн захирлаар томилсон бол орлогч даргынх нь орон тоон дээр УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг томилсон билээ. Засгийн газраас "Монголросцветмэт"-ийг "Эрдэнэс критикал минерал" төрийн өмчит үйлдвэрийн газар болгон нэрийг нь өөрчилсөн.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮58 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮141 сая /жилийн/
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮328 сая  /Toyota, Land Cruiser 200 ,Suzuki Grand Vitara , BMW 528 маркийн 3 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй:₮0 сая 
Газар: ₮0 сая    /Эзэмших-700м2/ үнэлгээгүй                                                                                                                          Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮0 сая 
Хадгаламж: ₮506 сая    
Авлага: ₮0 cая
Зээл:  ₮85 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57515