
Шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормааг энэ сарын 28-ны дотор албадан авчрах захирамж гаргажээ.
Э.Болормааг сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан хэрэгт буруутган, хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж чадахгүй байгаа аж.
Улмаар НПГ-аас шүүхэд хандсанаар түүнийг албадан авчрахаар болжээ.





































