Малынхаа араас яваад төөрсөн 42 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ

Arslan.mn

Малынхаа араас яваад төөрсөн малчныг эсэн мэнд олжээ. Тодруулбал, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Цогт-Овоо сумаас 43км зайд “Бортээг багийн малчин 42 настай иргэн А малынхаа араас 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14:00 цагийн үед яваад ирэхгүй байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Цогт-Овоо сумын Онцгой комиссын 4 машин 27 хүн, Цагдаагийн газраас 2 машин 12 албан хаагч, Онцгой байдлын газраас 2 машин 9 албан хаагчтай эрлийн баг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07:10 минутанд иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57520