
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав шүгэл үлээсэн юм.
ХЭҮК-ийн байгууллагад хохирогчийн ээж гомдол гаргаснаар Гэр бүл, хамгаалалтын нэгжийнхэн ажиллаж, хохирогчийг хамгаалалтад аваад байсан билээ. Тэгвэл өнөөдөр О.Нарангарав 12:00 цагаас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ.
Эргэн сануулахад, түүний хүчирхийллийн хэргийн талаар хадам аав нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гомдол өгч байсан билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг ХУД-ийн цагдаагийн газрын 1-р хэлтэст шалгах ажиллагаа явуулж энэ сарын 09-ний өдөр яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн нөхцөл байдалтай буйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Түүний эхнэр О.Нарангарав сүүлийн 22 жилийн турш ямар ч шалтгаангүйгээр нөхөртөө зодуулж байсан тухайгаа дурдсан байна.





































