
Ханиад, томуугийн дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас холбогдох ажлын хэсэг хуралдаж, сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг 14 хоногоор урагшлуулах саналаа Боловсролын яаманд хүргүүлэхээр болсон.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад "Манайд албан хүсэлт нь ирээгүй байна. Хуулиараа яам шийднэ. Яаравчлан дүгнэлт гаргаж хараахан болохгүй" хэмээлээ.





































