
Испанийн Санта Сусана хотод болсон Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний "Тусгай хэрэгцээт" ангиллын бикини төрөлд Т.Баянжаргал түрүүлж, алтан медаль хүртлээ.
Түүний хувьд уг спортоор хичээллээд хоёр жил гаруй болсон бөгөөд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний шилдэг аравт шалгарч, улсын аварга шалгаруулах тэмцээнд тусгай хэрэгцээт ангиллын бикини төрөлд манлайлсан юм.





































