Б.Эрдэнэсүхийн хүү: Аавгүй айлын хүүхдүүдийг харж атаархаж, аз жаргалтай айлуудыг харж шөнө болгон уйлдаг байсан

Arslan.mn

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн хүү нь цахим хуудаснаа зарим зүйлийн талаар мэдээлэл нийтэлжээ.

Тэрээр "Надад хүүхэд нас гэж байгаагүй. Насандаа ганц удаа хэрүүл маргаан, хүчирхийлэлгүй, гэр бүлээрээ баяр тэмдэглэж байгаагүй. Ээжийгээ өмөөрч цагдаа дуудах болгонд маргааш нь ял нь эргээд над дээр ирдэг. Гэртээ харих дургүй. Гэрт аав ирэхэд хоолой зангирч, бие хөдлөхөө байдаг байсан.

Том болоод эцгийгээ дийлдэг болоод ирэхэд, хамт байхгүй үед үргэлж ээжийг нууцаар зодож тамлаж, яргалдаг. Хутга, алх, сэрээ барьж дайрдаг байсныг чинь саяхан мэдлээ. Хүүдээ атаархаж хорсож, өшөөгөө авдаг ийм хогийн эцэг байснаас байгаагүй нь дээр шүү дээ. Би хүүхэд байхаасаа өөрийг чинь харж, жигшиж өссөн. Ухаан орсон цагаасаа ганц хүнээс айж, ийм эцэгтэйдээ харамсаж явдаг байсан шүү. Аавгүй айлын хүүхдүүдийг харж атаархаж, аз жаргалтай айлуудыг харж шөнө болгон уйлдаг байсан. Амьдрал иймээрээ үргэлжилнэ. Нэг л өдөр тэвчээр алдарч амиа хорлоно гэж өөртөө найдаж өдөр хоногийг өнгөрүүлж амьдарчээ.

Надад мөрөөдөл байсан. Надад мөрөөдөл хобби дуртай зүйл байсан. Бүхнийг нурааж дэвсэлсэн хүн нь та. Үйлийн үр өөр дээр чинь эргээд очих болтугай" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57526