АН: Татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа ачааллыг бууруулахад бодлогын томоохон өөрчлөлт хийх шаардлагатай байна

Arslan.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.11.24/ ээлжит хурлаараа хоёр асуудлыг хэлэлцлээ.


1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээлэл,

  1. Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонссон байна.

Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наядын өр байгаа бөгөөд үүнээс 74,389 компани 6.2 их наядын өртэй байгаа талаар мэдээлэл өгөв. Танилцуулгын үеэр гишүүд татварын орлого графикийн дагуу явж байгаа эсэх талаар, ТӨК-уудын татвар төлөлт ямар хувь хэмжээг эзэлдэг тухай асуулаа.

Мөн татварын системийг шинэчилж татварын хэмжээг багасгах, татвар төлөгчдийн нуруун дээр ирж байгаа ачааллыг бууруулах тал дээр бодлогын томоохон өөрчлөлт хийх шаардлагатай байгааг, татварын байгууллага татварын өр барагдуулах газар болчихоод байгааг өөрчлөх, үндэстэн дамнасан компаниудын татварын зохицуулалт хийх шаардлагатай байгааг сануулав.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс төрөөс явуулсан буруу бодлогын үр дүнгээр хөдөлмөрийн насны дөрвөн хүний нэг нь татварын өрөнд орсон. Үйл ажиллагаа явуулж буй компаниудын 50 хувь нь татварын дарамтад орсон байгааг тодотгоод Ардчилсан намын бүлэг төр яаж их татвар авах вэ гэхээс илүү аж ахуйн нэгж, иргэдийн татварын өр, дарамтыг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр илүү төвлөрч ажиллахаа мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57529