
“Миракле” төсөлд хамрагддаг сүлжээ лабораториудын уулзалт энэ сарын 18-ны өдөр боллоо.
Уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С. Энхболд, албаны дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд, БНСУ-ын Глобал эрүүл мэндийн аюулгүй байдлын стратегийн хэлтсийн дарга И Жиа, Глобал эрүүл мэндийн аюулгүй байдлын стратегийн хэлтсийн ахлах судлаач Ким Ёнхи, Глобал эрүүл мэндийн аюулгүй байдлын стратегийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Юү Син Мин, Шинэ халдварт өвчний хариу арга хэмжээний хэлтсийн дарга Ё Сан Гү, Өвчний хяналтын чадавх хөгжүүлэх хэлтсийн шинжлэх ухааны ахлах судлаач Ким Ин Гён, Бичил биетний тэсвэржилтийн хяналтын хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Хун Сон Хи, Халдварт өвчний клиникийн профессор / Олон улсын хөгжлийн төвийн захирал Ёом Жүн Соб, Лабораторийн анагаах ухааны профессор И Хёг Мин, Солонгосын Католик их сургууль Юүн Сан Чол, Эрүүл мэндийн удирдлагын магистрын сургуулийн Олон улсын эрүүл мэндийн тэнхимийн профессор Пак Да Еэ судлаач болон сүлжээнд хамрагдаж байгаа 7 болон ирэх онд хамрагдах 8 лабораторийн эмч нар оролцов.

Уулзалтад “Оношилгооны чадамж, зөв хэрэглээг сайжруулах үр дүнтэй арга стратегиуд”, 2025 оны сүлжээний үйл ажиллагааны тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулж, 2026 онд сүлжээнд шинээр нэмэгдэж буй лабораториудад батламж гардуулав.






































