СУДАЛГАА: Гэр бүлийн маргаан нь “үзэл бодлын зөрчил, мөнгө санхүүгийн хомсдол“-оос үүсдэг

Arslan.mn

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 онд шинээр “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгааг Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээр гүйцэтгүүлжээ.

Судалгаагаар 2019 оныг 2024 онтой харьцуулахад гэрлэлт 29 хувиар буурсан бол гэр бүл цуцлалтын тоо эсэргээрээ 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн гэр бүл төлөвлөлт нь орчин үед чухлаар хөндөгдөж буй асуудал бөгөөд хүүхдийн эндэгдэл болон үр хөндөлт буурах, эх үрсийн эрүүл мэнд сайжрах, үргүйдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. 2010 онд хийсэн судалгааны үр дүнгээр гэр бүлийн амьдралд мөнгө санхүүгийн болон орон байрны асуудал тулгамдаж байсан бол энэ оны судалгаанд оролцогчид гэр бүлийн амьдралд тохиолдож буй бэрхшээлийг мөн л мөнгө санхүүгийн гачигдал, байр, орон сууцны асуудал гэж онцолсон байна. Гэр бүлийн хүрээнд үүсэж буй зөрчил, маргаан нь олон хүчин зүйлээс хамааран бий болдог байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 29.2 хувь нь үзэл бодлын зөрчлөөс, 24.4 хувь нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс, 22.8 хувь нь харилцан ойлголцдоггүйгээс, 21.5 хувь нь мөнгө санхүүгийн хомсдолоос гэр бүлийн зөрчил, маргаан үүсдэг гэж үзжээ.  Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлтийг судлахдаа олон улсад түгээмэл ашиглагддаг онол арга зүй, аргачлалыг ашигласан бөгөөд нийт 2184 өрх хамрагдсаны 40.4 хувь нь Улаанбаатар хотын, 59.6 хувь нь орон нутгийн өрхүүд юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57534