Э.АНХБАЯР: Амбулаторид хэвтэн эмчлүүлэх бичгийг цахимжуулснаар урсгал 24 минутаар наашилж, ажилчдын ачаалал буурсан

Arslan.mn

Монгол Улсад анх удаа төрийн байгууллагуудыг төлөөлөн Улсын Хоёрдугаар төв эмнэлэг зэрэг дөрвөн байгууллага “Азийн загвар байгууллага”-ын гэрчилгээгээ гардан авлаа.

“Азийн загвар байгууллага”-ын статус нь төрийн захиргаа, үйлчилгээний чанар, үр нөлөө, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулж буйг нотлохын зэрэгцээ Монголын байгууллагууд олон улсын сайн туршлага түгээх чадвартай болсныг харуулж буй юм.

Arslan.mn

Уг төслийг энэ оны 04 дүгээр сараас эхлэн дөрвөн байгууллагад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төслийн хүрээнд иргэдээс ирэх гомдлыг бууруулсан талаар УХТЭ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр энэ үеэр хэлж байлаа. 

Тэрээр "УХТЭ төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн иргэдээс ирж байгаа санал дээр үндэслэн төслийг боловсруулан ажиллалаа.

Дээрх хугацаанд иргэдээс амбулаторид хэвтэн эмчлүүлэх үеийн урсгалыг ойлгомжтой, хурдан болгох санал хамгийн их ирж, үүнийг ажил хэрэг болгож, цахимд шилжүүлснээр өнөөдөр энэ урсгал 24 минутаар наашилж, ажилчдын ачаалал буурч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдсэн эерэг дүнтэй байна.

Үүнээс гадна удирдлагын манлайллыг идэвхжүүлж, хариу арга хэмжээг цаг тухайд нь авах орчныг бүрдүүллээ." гэдгийг онцоллоо. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57535