Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрууд “АЗИЙН ЗАГВАР БАЙГУУЛЛАГА”-ын гэрчилгээг гардан авлаа

Arslan.mn

Монгол Улсад анх удаа төрийн байгууллагуудыг төлөөлөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг “Азийн загвар байгууллага”-ын гэрчилгээг гардан авлаа.

Энэ нь Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын санаачилга, зохион байгуулалтын хүрээнд төрийн байгууллагуудад төгөлдөршлийн тогтолцоог нэвтрүүлж, олон улсын түвшинд үнэлэгдсэн анхны тохиолдол боллоо.

Уг төсөл нь төрийн үйлчилгээний үр ашиг, чанарыг сайжруулахад чиглэсэн олон улсын аргачлалыг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, цаашид тасралтгүй сайжруулах, бүтээмж чанарыг дээшлүүлэх зорилготой бөгөөд хаалтын арга хэмжээний үеэр Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрууд төслийн хүрээнд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээний цахимжуулалт, хүртээмж болон иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чиглэлээр гарсан бодит ахиц, үр дүнгээ танилцууллаа.

Дээрх төслийн хүрээнд гарсан үр дүн нь төрийн байгууллагын гүйцэтгэлийн соёлыг шинэ түвшинд гаргаж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах, бусад төрийн байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх эхлэх болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57537