
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Монгол Улсыг тунхагласны 101 жилийн ой энэ лхагва гарагт тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маргааш 10.00 цагаас Төрийн ордонд төрийн дээд цол, одон, медаль гардуулна.





































