
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс тунхагласны өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Энэ үеэр Морин хуур хөгжмийн багш нарын холбооны тэргүүн МУБИС-ийн Морин хуур хөгжмийн багш Б.Өсөхбаяр "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар энгэрээ мялаалаа.
Түүний хувьд 2011-2014 нд СУИС-ийн БУС-д концертмейстр, морин хуурын багш, 2015 оноос СУИС-ийн ХУС-ийн Дуулах урлагийн тэнхимийн концертмейстр, морин хуурын багшаар, 2017 оноос МУБИС-д морин хуурын багшаар, 2017-2020 онд БГД-ийн ХЗСОрдонд морин хуурын багшаар, 2019 оноос 2022 онд СУИС-ийн ХУС-ийн Үндэсний урлагийн тэнхимд концертмейстр, морин хуурын багшаар тус тус ажилласан.
2020 оноос МУБИС-ийн Багшийн сургуулийн хөгжмийн боловролын тэнхимд морин хуурын үндсэн багшаар ажиллаж байна.







































