Жалга руу унаж, жолооч нь амь хохирсон хэрэг гарчээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 11-р сарын 24-ний өдрийн 22.00 цагийн орчимд “Төв аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жалга руу унаж, жолооч нь амь хохирсон” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад Жолооч нь хьюндай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад жалга руу унаж, амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та бүхэн хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын нөхцөл, цаг агаарын онцлогт хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57549