Увс аймгийн “Шинэ Улаангом зах”-д гарсан галыг унтраахаар алба хаагчид ажиллаж байна

Arslan.mn

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах” өнөөдөр /2025.11.25/ 09:23 цагт шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 56 алба хаагч, 8 нэгж автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал унтраах ажиллагаа явуулж байна.

Алба хаагчдын очиход 42×64 метр хэмжээтэй хоёр давхар сендвичэн хийцлэлтэй худалдааны төвийн хоёр давхарт гал гарсан байжээ. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой цахилгааны хэт ачаалал, залгуур дамжуулах ажиллагааны буруу хэрэглээ, халаалтын төхөөрөмжийн аюулгүй бус хэрэглээ нь гал түймрийн эрсдлийг нэмэгдүүлж байна.

Онцгой байдлын газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах сэрэмжлүүлгийг өгч байна:

  • Стандартын шаардлага хангасан барилгын материал ашиглах
  •  Цахилгаан угсралт, монтажийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
  •  Галын аюулгүй байдлын дотоод хяналтыг тогтмол хийх
  • Онцгой байдлын байгууллагын заавар, зөвлөмжийг чанд мөрдөх

Мөн LPG буюу шингэрүүлсэн шатдаг хий их хэмжээгээр хадгалах, ашиглах тохиолдол нэмэгдэж байгаа нь галын үед дэлбэрэлт үүсэх өндөр эрсдэлтэй. Иймд:

  • Зөвхөн зориулалтын агуулахад хадгалах
  • Стандартын даралтат саванд хадгалах
  • Аюулгүй ажиллагааны дүрэм, зай талбайн шаардлагыг дагаж хадгалах
  • Обьект дотор их хэмжээгээр байрлуулахгүй байх
  • Хийн алдагдал илрүүлэх болон агааржуулалтын системийг тогтмол шалгахыг онцгойлон анхааруулж байна

Онцгой байдлын газар галын аюулыг бууруулах, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүднээс сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57551