Сэлэнгэ аймагт автомашин мөргөлдсөн ослын улмаас 1 хүүхэд амиа алджээ

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2025.11.26-ны өдрийн 16 цагийн орчимд “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Шалгалт явуулахад суудлын хоёр автомашин мөргөлдсөний улмаас нэг хүүхдийн амь хохирч, хоёр хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Тус хэрэгт Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57562