Н.УЧРАЛ: Орон тооны бус зөвлөх ОУ-ын уулзалтад яам төлөөлдөг болчихсон юм уу. Юу яриад байгаа юм

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдын зөвлөхтэй холбоотой асуудлыг гаргаж тавив.

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Ж.Чинбүрэн сайдын зөвлөх ОУ-ын хуралд очоод тамхины асуудлыг дэмжих байр суурийг илэрхийлсэн. Тэнд хэний байр суурийг илэрхийлчихэв.

ЭМЯ-ны төлөөлөл: Ж.Чинбүрэн гишүүний зөвлөх н.Энхбаяр оролцсон. Энэ хүний байр суурь ЗГ-ын байр суурь биш.

УИХ-ын дарга Н.Учрал: Орон тооны бус зөвлөх ОУ-ын уулзалтад яам төлөөлдөг болчихсон юм уу. Юу яриад байгаа юм.

ЭМЯ-ны төлөөлөл: Энд хоёр өөр хүний тухай яригдаж байна. Женевт болсон хуралд явсан нь УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөх н.Энхбаяр гэдэг хүн. Харин Эрүүл мэндийн сайдын зөвлөх бол Б.Дэмбэрэл гэдэг хүн ажиллаж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57568