
Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн "Хүннү молл"-ын замын хажууд автомашинд хүн мөргүүлсэн гэх мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад, "Toyota Prius" маркийн улсын дугаартай автомашиныг 55 настай эрэгтэй жолоодож яваад явган зорчигч 74 настай эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироожээ.
Хэргийг Тээврийн цагдаагийн албанд шалгаж байна.
Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр явган зорчигч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байхдаа дайруулжээ.





































