
Хотын дарга Х.Нямбаатар "Ногоон байгууламж Улаанбаатарт нэн хэрэгтэй. Данбадаржайлин хийдийг олон нийтэд зориулсан орчин үеийн соёл гэгээрлийн төв болгохоор ажлын хэсэг байгуулсан. Товчхондоо, уламжлал, шинэчлэл хосолсон шашин, соёлын төв бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох юм.
Бүрэлдэхүүн төлөвлөлтөө гаргаж эхэлсэн бөгөөд өнөөдөр тухайн байршилд ажиллаж байна." гэв.





































