
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жилийн турш эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар түүний эхнэр О.Нарангарав анх хэвлэлд хандаж түүнийг хамгаалалтад авч Б.Эрдэнсүхийг хориод байсан ч удалгүй батлан даалтаар суллагдаад байсан билээ.
Улмаар Б.Эрдэнсүхийг урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хялбар ажиллагааны шүүхэд саналаа хүргүүлээд байсан.
Тэгвэл шүүхээс түүнийг дахин цагдан хорих шийдвэр гаргажээ.










































