
УИХ-ын дарга Н.Учрал "Бүтэн жилийн хугацаанд ямар ямар хуулийг батлан гаргав гэдгээ дүгнэх хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулж анхааралтай ажигласнаараа тоогоо алдсан байх. Төрийн албан хаагч нар ажлын хэсэгт л суудаг боллоо. Би өнөөдөр 58 ажлын хэсгүүдийг цэгцэлнэ.
Яаманд ажлаа хийж байгаа хүн алга. Бөөн л ажлын хэсэг. Нэг л их хуралд суусан хүмүүс. Бүгдээрээ хийх ажлаа л хийе. Юу хийхээ мэдэхээ болилоо гэхэд юу хийхгүй вэ гэдгээ мэддэг байя. Өнөөдөр ажлын хэсгүүдийг цөөлж 7-10 тоонд барина, үүнээс цааш хэтрэхгүй.
Надад хүн сургаж, туршлагажуулах цаг алга. Хуулийн ноён оргил болсон албан тушаалаасаа татгалзаад ирж байгаад нь хүндэтгэлтэй хандаарай!" гэлээ.





































