
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
1.Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаарх танилцуулга мэдээлэл
2.Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
3.Нийслэлийн 2026 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2026 оны төсөвт өгсөн аудитын дүгнэлт
4.Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ.


















































