Б.Болороо: Цахимд сэвж байж хүнээ анхаардаг тогтолцоо хэрэггүй!

Arslan.mn

Хүний эрхийн активист Б.Болороо: Цахимд сэвж байж хүнээ анхаардаг тогтолцоо хэрэггүй! УТАА-гаа шийдэхийн оронд "зун хичээллэж, өвөл амраадаг болно" гэж мэдрэл юм ярьж явмааргүй байна.

Сошиалд жаахан өндрийг авангуут л юу юугүй цахимд шилжүүлнэ, сургуулиа хаана. Хамгийн эрхэмлэх ёстой, анхаарах ёстой, тогтвортой байх ёстой эрх чинь сурч боловсрох эрх. Одоо тэр 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг цахимаар хичээллэхэд хэн гэрт нь хичээлд нь болоод аюулгүй байдалд нь анхаарах вэ? Аав ээж нь ажилдаа явчихна, ах эгч нь хичээлдээ явчихна тэгээд яах вэ? Цахимаар орох хэрэгсэл, боломж, нөхцөл бүх хүүхдэд байгаа юу? Цахимын хичээл тийм чанартай явагддаг уу? Жил бүр л энэ томуугийн дэгдэлт бий болж байна. Тэгэхэд яагаад үүнд чиглэсэн урт хугацааны бодлого байдаггүй юм бэ?

Бидний болоод үр хүүхдүүдийн маань өвдөж байгаа шалтгаан чинь УТАА шүү дээ.

Тэрнээс бидний багад энэнээс ч хүйтэн үе байж л байсан. Үүнийг ярьж, дэмжиж яваа хүмүүс бол хүүхдээ өвлийн цагт гадны оронд амьдруулчих чадалтай, эсвэл хөдөө агаарт байлгах боломжтой тийм л хүмүүс байгаа.

Би зун хүүхдээ тоглуулж, агаар салхи амьсгалуулахыг хүсч байгаа болохоос өвөл амрааж утаанаас зугтаалгаж гэрт нь түгжмээргүй байна. Надад бас бусадтай ижил амралтын өдөр болохоор хүүхдээ агаар салхинд авч гарах боломж нь ч байхгүй. Надтай ижил олон аав ээж байгаа байх.

Дээрээс нь Монголын бүх хүүхдүүд Улаанбаатарт амьдардаггүйг анхаарч орон нутагт байгаа хүүхдүүдийн цахимаар орох боломж, нөхцөлийг бодолцоорой.

АСУУДАЛТАЙГАА БИШ ҮР ДАГАВАРТАЙГАА ТЭМЦЭЭД, УРТ ХУГАЦААНЫ БИШ ЗАГАСНЫ ОЙ САНАМЖААР, УГ ҮНДСЭЭР НЬ БИШ ГАЛ УНТРААХ БАЙДЛААР ХЭДИЙ БОЛТОЛ АЖИЛЛАХ ВЭ?????

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57594