
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг сэлгэхээр болж буй.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамгын газрын ажлыг улс төрчидтэй үйл ажиллагаатай хутгаж,”завхруулсан” УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын дарга Н.Учрал Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах санал тавьжээ. Саналыг нь хүлээн авсан Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс өнөөдөр чөлөөлсөн юм.
Тэгвэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх нь тодорхой болсон Б.Баасандоржийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг танилцуулж байна.
Тэрээр 2023 онд буюу ЗГХЭГ-ын дэд дарга байхдаа 79 сая төгрөгийн орлоготой байсан бол, УИХ-ын ТГ-ын ЕНБД болсноор 124 сая төгрөг болж нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮124 сая
Гэр бүлийн орлого: ₮37 мянга
Орон сууц барилга байгууламж: ₮400 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл:₮70 сая /Суудлын жижиг машин,Suzuki, Jimny/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮25 сая /Эзэмших-700м2-3 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮35 сая Бэлэн мөнгө:₮24 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮126 сая гэж мэдүүлжээ.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад буруу мэдээлэл өгч, Үндсэн хууль зөрчүүлсэн гэх асуудалд нэр холбогдоод буй юм. Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилогдоход эл албан тушаалд ирсэн билээ.





































