ХӨСҮТ: Улаанбурханы дэгдэлтийн тоон мэдээлэл дээр суурилсан судалгааг хийж, бодит нөхцөлд суурилсан чадавхаа бататгалаа

Arslan.mn

Талбарын тархвар судлалын анхан шатны сургалт нь нийгмийн эрүүл мэндийн тандалт, шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний аюулыг тандах, үнэлэх, хянах, хариу арга хэмжээ авах чадвартай хүний нөөцийг бэлтгэх нь энэхүү сургалтын гол зорилго юм.

Энэ удаагийн сургалтаар Монгол Улсад бүртгэгдсэн улаанбурханы дэгдэлтийн тоон мэдээлэл дээр суурилсан судалгааг хийж, оролцогчид бодит нөхцөлд суурилсан чадавхаа бататгалаа.

Arslan.mn

Сургалт нь нийт 2 сарын хугацаанд үргэлжилж, танхимын сургалт болон ажлын байран дээрх дадлага ажлыг хослуулан явуулсан бөгөөд оролцогчид эцсийн үр дүнгээ амжилттай хамгааллаа.

Сургалтад 16 аймгийн ЭМГ-ын нийт 15 тархвар судлаач, эмч, мэргэжилтнүүд хамрагдаж, хэрэгцээт ур чадвараар тоноглогдон амжилттай төгсөж байгаад баяр хүргэж байна!

Эрүүл мэндийн салбарт талбарын түвшинд ажиллах мэргэжилтнүүдийн чадавхи улам сайжирч, цаашдын тандалт, хариу арга хэмжээний бэлэн байдалд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57597