
Хуваарийн дагуу 10.00 цагаас УИХ дахь МАН, Ардчилсан намын бүлэг, ХҮН намын зөвлөл тус тус хуралдана. Одоогоор хэлэлцэх асуудлууд тодорхойгүй байна. Гэхдээ энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл, Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл зэрэгтэй танилцаж магадгүй байна.
Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэр, мэдээллүүдийг эргэн хүргэх болно.





































