Төлөвлөлтгүй олгогдсон бүх газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, олсон орлогоо Газар чөлөөлөлтийн санд төвлөрүүлнэ

Arslan.mn

Иргэдээс ирж байгаа гомдол, саналын дийлэнх нь газартай холбоотой байдаг байна. Тухайлбал 0.7 га газраа авч чадаагүй, шинээр газар авах хүмүүс их байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 0.07 га газар олгохыг хориглосон. Өөрөөр хэлбэл уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр инженерийн шугам сүлжээгүй газарт иргэдэд газар олгосноос шалтгаалж гэр хорооллын агаар, хөрс, усны бохирдол үүссэн. 

2023 оны арваннэгдүгээр сард УИХ-аар Гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах тухай хуулийн төсөл батлагдахтай зэрэгцэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд 0.07 га газрыг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт олгохыг хориглох нэмэлт өөрчлөлт орсон юм. Ингэснээр нийслэл хотод гэр хороолол тэлэхгүй байх боломж бүрдсэн. Хоёрдугаарт Нийслэлийн Газрын Албаны/НГА/ стратеги өөрчлөгдсөн. НГА 1999 онд байгуулагдсан. Үүнээс өмнө 1990-ээд оноос хойш Газрын албаны чиг үүрэг нийслэл хавсарга байдлаар гүйцэтгэж байсан.

30 гаруй жилийн хугацаанд Газрын албаны болон шат шатны Засаг дарга нарын шийдвэрээр 450,000 га газрыг ашиглах, эзэмших, өмчлөх хэлбэрээр олгосон байна. Цаашид төлөвлөлтгүй олгогдсон бүх газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, нийслэл мэдэлдээ эргүүлж авна. Авсан газраа хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр олгож, эргэлтэд оруулна. Олсон орлогоо 2025 оны долдугаар сарын 9-нд батлагдсан Газар чөлөөлөлтийн санд хөрөнгө, мөнгийг төвлөрүүлнэ. Санд төвлөрсөн мөнгөөр бусад газрыг чөлөөлөх юм.

2026 онд газрыг дахин төлөвлөх, нөхөн олговортойгоор чөлөөлж авахаар төлөвлөж байгаа. Иргэдээс ирж байгаа газартай холбоотой гомдол, маргааныг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар НИТХ-ын дараагийн хуралдаанд танилцуулна. Хамгийн хүндрэлтэй байгаа асуудал нь УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газар дээр иргэд давхцаж газар эзэмшсэн тохиолдол байна. Тухайлбал таны сонгогдсон Баянзүрх дүүрэгт Батлах Хамгаалах Яамны мэдлийн газрууд дээр иргэд 0.07 га газар эзэмшиж, хашаа, байшингаа барьж суурьшаад 20, 30 жил болж байгаа, Батлан Хамгаалахын Их Сургуулийн хойд талын тусгай хэрэгцээт газар дээр орон сууц барьсан зөрчлүүд байна. Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хил Хамгаалах Ерөнхий Газрын харьяа улсын тусгай хэрэгцээнд авсан газар дээр иргэдийн суурьшсан гэр хорооллын бүсүүд байна.

Эдгээр нь Газрын Албанд ирж байгаа өргөдөл, гомдлын дийлэнхийг эзэлдэг. Энэ асуудлаар Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооноос 2017 онд ажлын хэсэг гарч, тусгай хамгаалалттай газартай давхацсан газрыг гаргахаар олон удаа хуралдаж, 2023 онд ЗГХЭГ-т санал дүгнэлтээ өгсөн.

Газрын маргаантай дараагийн асуудал нь газрын эрхийн доголдол. 2003-2005 оны үед ТАСИС олон улсын байгууллагын санхүүжилтээр газрын анхны кадастрын зураг хийхдээ тухайн үед тус газар дээр амьдарч байсан айлын нэрээр газрын мэдээллийн санг бүртгэснээс иргэн нь олддоггүй. Сүүлд нь газрыг эзэмших эрх үүссэн хүнд мэдээллийн сангийн зөрүүтэй байдал бий болоод байгаа юм. Иргэн үүнтэй холбоотой маргааныг өөрсдөө хариуцна гэсэн баталгааг нотариатын байгууллагаар гаргаж ирсэн тохиолдолд мэдээллийн санд өөрчлөлт оруулах замаар эзэмшлийг шийдэж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
57608